Монгол Улсын Их Хурал-Европын Парламент хоорондын 10 дугаар зөвлөлдөх уулзалт 2015 оны 2 сарын 17-нд Төрийн ордонд болжээ. Монгол Улс 2008 онд АСЕМ-ын гишүүн болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид 2008, 2010, 2012, 2014 онд болсон АСЕМ-ын дээд түвшний уулзалтуудад оролцсон байдаг. Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоёр 2 жил тутам зөвлөлдөх уулзалт зохион байгуулдаг юм байна. Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны үндсэн баримт бичиг нь 1992 онд анх байгуулсан Худалдаа, хамтын ажиллагааны хэлэлцээр юм. Монгол Улс нь Европын Холбоог гадаад бодлогын үзэл баримтлалдаа “гуравдагч хөрш” хэмээн тунхагласаны дагуу гишүүн орнуудтай нь харилцаа, хамтын ажиллагаагаа боломжтой бүхий л салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө ![]() Энэ удаагийн уулзалтаар Монгол-Европын парламентын төлөөлөгчид Парламент хоорондын харилцаа, цаашдын хөгжлийн төлөв, төлөвлөгдсөн арга хэмжээнүүд, Монгол Улс 2016 онд АСЕМ-ийг зохион байгуулах, Монгол Улсын Их Хурал ирэх есдүгээр дүгээр сард ЕАБХАБ-ын намрын хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах тухай зэрэг асуудлаар санал солилцсон байна. |
15-p xopoo > 2017.05.27 >